Хүүхдээ хахахаас сэргийлээрэй

Хавартай золгосон энэ өдрүүдэд монголчууд Цагаан сараа хийж байна. Идээний дээжээ барьж, ирсэн зочдын амар мэндийг мэдэлцэн золгодог энэ өдрүүдэд идээ, будааг хэтрүүлснээс элдэв хоолны хордлогод орох нь элбэг баайдаг. Тэгвэл бага насны хүүхдүүд тавгийн идээ болох цагаан самар, үрлэн чихэр, буузны маханд хахах тохиолдол цөөнгүй гардаг аж. Гэмтэл согог судлалын үндэсний төвд ч хандах нь ихэсдэг аж. Тиймээс өргөн дэлгэр тэмдэглэж буй уламжлалт баяраар анхаарал, халамжтай байж бага насны хүүхдийг хахах, халуун цай татахаас сэргийлэхийг эмч нар сэрэмжлүүлж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here