Кемпински Хаан Палас зочид буудал эмзэг бүлгийн хүүхдүүдийн шүдний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд дэмжлэг үзүүлнэ

Дэлхийн 36 оронд 82 Кемпински брэндийн зочид буудал, ресортууд үйл ажиллагаа явуулж буй бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд дэлхийн өнцөг булан бүрд нийт 20 гаруй хүмүүнлэгийн төсөл хөтөлбөр, санаачилгыг  хэрэгжүүлж байна. Энэхүү санаачилгуудын нэг болох Kempinski BE Health хөтөлбөр нь дэлхий даяарх салбар зочид буудлуудаараа дамжуулан  “Эрүүл Мэнд”-ийн мэдлэгийг түгээх эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг ашгийн бус сайн дурын байгууллагуудтай хамтарч, тухайн орон нутгийн түвшинд ач холбогдол өндөр, эрүүл мэндийн хөтөлбөрийг дэмжин ажиллах брэндийн онцгой төсөл хөтөлбөр юм.

Уг хөтөлбөрийн цар хүрээг нэмэгдүүлэх, дараагийн түвшинд хүргэх зорилгын хүрээнд зочид буудлаар үйлчлүүлсэн зочин бүрээс сайн дурын зөвшөөрлийн үндсэн дээр байршсан хоног тутам 1 ам.доллартой тэнцэхүйц мөнгөн дүнг цуглуулж, BE Health санг үүсгэж эхэлж байна.

Энэхүү сангийн талаар болоод цаашид хийж, хэрэгжүүлэх ажлаа танилцуулах уулзалтыг энэ сарын 9-ний өдөр зохион байгууллаа.

Нээлтийн үеэр Таван Богд Группийн ТУЗ-ийн дарга Д.Хулан, Кемпински Хаан Палас Зочид буудлын Ерөнхий Менежер Ц.Тамир, Монгол дахь Консулын газрын дарга, Доктор Стефани Бурри нар үг хэлж, Кемпински Хаан Палас Зочид буудлын зүгээс улсын элчин сайдыг өөрсдийн BE Health хөтөлбөрийн элч төлөөлөгчөөр өргөмжлөн гэрчилгээ дурсгасан юм.

Монгол Улсад бүртгэлтэй “Мишээл Хүүхдийн сан” нь 2015 оноос хойш шүд цоорохоос эхлээд шүдийг бүрэн нөхөн сэргээх хүртэлх асуудлыг шийдэж, шүдний тусламж үйлчилгээ авах боломжгүй эсвэл төлбөрийн боломжгүй хүүхдүүдэд амны хөндийн эрүүл ахуйн боловсрол олгосоор ирсэн юм.

Тэд Улаанбаатар хотод есөн асрамжийн газар, өдөр өнжүүлэх төвтэй хамтран ажиллаж, 1000 орчим хүүхдэд байнгын шүдний эмчилгээ хийжээ. Мөн гэр хорооллын амьжиргааны түвшин доогуурх айл өрхүүдийн хүүхдүүдэд жилд дөрвөн удаа явуулын эмнэлгүүдийг явуулж, Монголын алслагдсан бүс нутгуудад жилд хоёр удаа явуулын шүдний эмчилгээ хийжээ.

Тэгвэл Кемпински Хаан Палас Зочид буудлын зүгээс энэ оны эхний хугацаанд цугларсан 9 орчим сая төгрөгийг Мишээл Кидссангийн үндэслэгч хатагтай Габриелла Шмитд гардуулан өглөө.

Хамтын ажиллагааны хугацаанд хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн төлөө нийт 50 гаруй сая төгрөгийн бэлэн болон бэлэн бусаар хандив тусламжийг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд үзүүлжээ.

5 Сэтгэгдэл

  1. I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.

  2. I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here