ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 12 ДУГААР СУРГУУЛИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийг барилгыг буулгаж шинээр 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль барихаар 2021 оны Улсын төсөвт анх тусгагдаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэн, “Түлхүүр гаргуулах” гэрээний нөхцөлтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулж, “Морин сувд констракшн” ХХК шалгарч, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.

 

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 234 дүгээр тогтоолыг батлагдаж, Ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ахалж ажилласан.

Энэ хүрээнд ажлын хэсэг 2023 оны 4 дүгээр сард 3 ээлжид шилжих эрсдэлтэй нийслэлийн ерөнхий боловсролын 47 сургууль нэг бүр дээр ажиллаж, шаардлагатай арга хэмжээг авч ажилласан юм.

 

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын ажлын хэсэг Монгол Улсын төсвийн тухай хуулиар батлагдсан төсөвт зохицуулалт хийх Засгийн газраас 290 дүгээр тогтоолыг батлуулж, шаардлагатай санхүүжилтийг тухай бүр гүйцэтгэлээр олгож, магадлалаар хянагдаж, Үндэсний аудитын газраар дүгнэлт гарсан нэмэлт санхүүжилтийг 2024 оны нийслэлийн төсөвт тусгаснаар “Морин сувд констракшн” ХХК барилга угсралтын ажлыг хугацаанаас нь өмнө бүрэн гүйцэтгэж, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улсын комисс ажиллаж, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан.

Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 18, 38 дугаар хороо, 5 шар орчмын хамран сурах тойргийн хүүхдүүд орчин үеийн стандарт хангасан эрүүл аюулгүй орчинд суралцах нөхцөл бүрдээд байна. 12 дугаар сургууль 82 бүлэг 3180 хүүхэд суралцдаг бөгөөд шинээр ашиглалтад орсон 960 хүүхдийн сургуульд 65 бүлгийн 3-12 дугаар ангийн 1972 сурагч суралцахаар бүрэн тохижуулаад байна.

 

Ажлын хэсэг 2023-2024 оны хичээлийн жилд Засгийн газрын 290 дүгээр тогтоолын дагуу нэн шаардлагатай, 3 ээлжид шилжих эрсдэлтэй сургуулиудын барилгын ажлыг гүйцэтгэлээр шахаж, санхүүжилт олгох асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэснээр нийт 14 барилга байгууламжийг ашиглалтад оруулж, 6976 суудлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хүчин чадлыг нэмэгдүүллээ.

 

Сургалтын зориулалтаар ашиглах боломжтой 27 барилга байгууламжид мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, 17145 сурагч хичээллэж байна. Ерөнхий боловсролын 12 сургуульд нэмэлт засвар тохижилт хийж, анги танхимыг нэмэгдүүлснээр 6936 сурагч ая тухтай орчинд хичээллэж, 3 ээлжид хичээллэх эрсдэлээс гараад байна. Мөн хамран сургах тойрог тогтоох аргачлалыг шинэчилж, хамран сургах тойрогт уян хатан зохицуулалт хийх замаар асуудлыг шийдвэрлэж ажилласан.

6 Сэтгэгдэл

  1. What i do not realize is in fact how you are no longer actually much more wellfavored than you might be right now Youre very intelligent You recognize thus considerably in relation to this topic made me in my view believe it from numerous numerous angles Its like men and women are not fascinated until it is one thing to do with Lady gaga Your own stuffs excellent All the time handle it up

  2. I do agree with all the ideas you have introduced on your post They are very convincing and will definitely work Still the posts are very short for newbies May just you please prolong them a little from subsequent time Thank you for the post

  3. I don’t think the title of your article matches the content lol. Just kidding, mainly because I had some doubts after reading the article.

  4. Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here